ЦЕГ: Хүүхдийн эрхийг зөрчсөн 46 иргэнд 13 сая төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулжээ

2024 оны 1 сарын 22

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 31,363 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 305 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс, хүний амьд явах эрхийн эсрэг 4, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 155, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 1, өмчлөх эрхийн эсрэг 102, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 6, хүрээлэн байгаа орчны эсрэг 4, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 25, бусад 8 хэрэг байна.

Зөрчлийн шинжтэй 59,298 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 59,105 зөрчлийг шийдвэрлэжээ. Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 58,628 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 477 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2404, танхайрах 163, хүний биед халдах 385, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 261, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 52,467, бусад 3425 зөрчил байна. Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 46 иргэнд 13,800,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 21 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 3, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 9, сураггүй алга болсон хүн 57, шүүхээс даалгасан хүн 57, зөрчил үйлдсэн 16 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654205
0 эможи

keyboard_arrow_up