Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарыг шүүх хурал 6 дахь өдрөө үргэлжилж байна

2024 оны 1 сарын 22

Arslan.mn

Нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарыг шүүх хурал өнөөдөр /2024.01.22/ зургаа дахь өдрөө үргэлжилж байна.

Яг одоо хаалттай шүүх хурлаар нотлох баримт шинжлэх судалж байгаа гэлээ.

Энэ хэрэгт Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нараас гадна Т.Түвшинбаатар, X.Батхишиг, О.Данзанлувсантүдэв, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, О.Дагвадорж, И.Даваадорж, П.Бадамханд, Б.Эрдэнэбаяр нарын 11 хүн шүүгдэж буй.

Т.Аюурсайханыг гэмт бүлэглэл байгуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, албан тушаалын байдлаа хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр буруутган яллаж байгаа бол Б.Ганхуягийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж яллаж буй. Шүүх хурал тодорхой шалтгааны улмаас нийтдээ таван удаа хойшилж, он дамнан өнөөдөр үргэлжилж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
654202
1 эможи

keyboard_arrow_up