“М-Си-Эс Холдинг”-ийн охин компани “Мэтагро” ХХК-ийн барилгын инженер байгууллагадаа их хэмжээний хохирол учруулсан хэргийг шалгаж дуусчээ
2024 оны 1 сарын 22
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 1 дүгээр сарын 15-21-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 89 гомдол, мэдээллийг шалгажээ.
Эрүүгийн 828 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 4 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж, хэрэг бүртгэлтийн 5 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ.
Тухайлбал, “З” нь “М-Си-Эс Холдинг” ХХК-ийн охин компани болох “Мэтагро” ХХК-ийн барилгын инженерээр ажиллаж байхдаа “Мэтагро” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1

1





3

3

3
654201
11 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс