“Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал асан Б.Батзаяагийн Хятадын компаниас хахууль авсан хэргийг прокурорт хүргүүлжээ

2024 оны 1 сарын 22

Arslan.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 1 дүгээр сарын 15-21-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 89 гомдол, мэдээллийг шалгажээ. 

Эрүүгийн 828 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 4 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж, хэрэг бүртгэлтийн 5 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ.

Тухайлбал, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал асан Б.Батзаяагийн БНХАУ-ын компанийн нэр бүхий хүнээс хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654200
0 эможи

keyboard_arrow_up