“Би том болохоос айгаад байна. Гараад л өндөр өндөр шат хэцүү зам...“

2024 оны 1 сарын 22

Arslan.mn

Цахим орчинд сургуульд тэргэнцрээр явдаг охины хэлсэн үг  олны шүүмжлэл дагуулахаас гадна хүүхдэд ээлгүй энэ нийгмийн бодит байдлыг харуулж буй. "Би том болохоос айгаад байна. Гараад л өндөр өндөр шат хэцүү зам..." "Охин маань 2010 онд анх сургуульд орж байлаа. Эхлээд тэврээд явдаг байлаа тэгээд үүрдэг боллоо, одоо тэргэнцэртэй өнхрүүлээд бөмбөрүүлээд өргөж тавиад явж л байна даа. Eртөнцийн жам л болсон хойно охин минь өсөж өндийсөөр л. Саяхан охин минь " Ээж ээ би том болоод олон найзтай болж өөрийнхөө бизнeсийг (тэр төлөвлөсөн байгаа) хөгжүүлээд олон хүмүүст туслаад бас улс орондоо туслаад явна гэж мөрөөддөг гэтэл ойрд том болохоос айгаад байна. Гараад л өндөр өндөр шат хэцүү зам ...гээд олон саад одоо болтол хэвээрээ л байсаар л байх байх юм. Та бид хоёр хөөцөлдөөд дийлэхгүй л байна даа тийм ээ ээж ээ. Манай улс ийм ядуу юу ээж ээ. Би өөрийнхөө таньдаг хүүхдүүд ээ бодоод үзэхээр над шиг хүүхдүүд олон л байгаа даа уул нь. Намайг том болоход бас л хэвээрээ байвал би яанаа. Одоо гэхэд л би сургуульд явах гэж таныг их л зовоож байна. Таныг намайг даахгүй зүрх, нуруу, бөөр чинь өвдөөд хэвтэхээр би буруутай юм шиг санагдаад жаахан хэцүү байдаг. Тэгээд сургуульдаа явахаа болих уу гэж бодож үзсэн л дээ даанч найзуудтайгаа хамт баймаар санагдаад л бас бизнeсээ хийхээр мэдлэг хэрэгтэй болохоор явахгүй бол болохгүй ш дээ. Тийм ээ ээж ээ. Би том болдоггүй байсан бол танд амар байхгүй юу хамтдаа тэврэлдээд ккк." хэмээжээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
5
ouch an post
1
confuse an post
angry an post
654191
6 эможи

keyboard_arrow_up