47 улсын энхийг сахиулагчдын маршийн тэмцээнд Монголыг баг тэргүүллээ
2024 оны 1 сарын 22
БНӨСУ-д болж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын алба хаагчид Norcon” марш тэмцээнд амжилттай оролцлоо.
Тодруулбал, -40 насны ангиллын эмэгтэй цэргийн алба хаагчдын төрөлд Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын байцаагч, ахлах дэслэгч Э.Булган тэргүүлсэн бол Дорнод аймгийн Онцгой байдлын газрын холбоо зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч П.Оюунзаяа гутгаар байрт шалгарсан байна.
Энэ маршид 47 орны 230 гаруй энхийг сахиулагчид +40 градуст 25 километр замыг 10 килограмм ачаатайгаар туулж хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
137
58
1
8
1
2
3
1
654181
211 эможи
Зууннаст
2024-01-24 12:01
Монгол залуусаараа бахархаж байна сайн байна монголыминь нэр мандан бадраг
Зочин
2024-01-23 20:29
Манайхан мундаг шүү
Авлаш
2024-01-23 19:12
Мундаг та нараар бахархаж байна улам их амжилт хүсье!
Иргэн
2024-01-23 13:30
Яснаасаа дайчин улс үндэстэн шүү...даанч 2 талаасаа шахуулаад байгаа болохоос! Зад тавиул зогсоож чадах хүч байхгүй л байх!
Батсүх Батэрдэнэ
2024-01-23 12:24
Мундаг юмаа Монголын арми...
Зочин
2024-01-23 06:34
Сайхан бүсгүйчүүдэд баяр хүргэе
Зочин
2024-01-23 02:57
Эх орныхоо алдарыг дуурсгасан онцгойгийн онц дайчин бүсгүчүүддээ баярлалаа.Даалгавраа амжилттай гүйцэтгээд эх орондоо тавтай морилоорой
Мяагаа
2024-01-22 23:45
Жинхэнэ монголчууд ийм л байх ёстой доо, уг нь.
Зочин
2024-01-22 21:12
Мундаг юмаа.Баяр хүргэж улам их амжилт хүсье.
Зочин
2024-01-22 20:39
МОНГОЛЧУУД МААНЬ УГ НЬ ИЙМ Л ХҮМҮҮС ДЭЭ.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс