Бусдыг зодож, IPhone 15 pro загварын гар утас, гадуур хувцсыг нь дээрэмдсэн этгээдүүдийг илрүүллээ
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 23 цагийн үед “3 залуу намайг зодоод гар утас, гадуур хувцсыг аваад явчихлаа” гэх дуудлага, мэдээлэл бүргэгдсэн.
Дуудлага, мэдээллийг шалгахад 20 настай эрэгтэй М-н “I Phone 15 pro” загварын гар утас, гадуур хувцсыг 17 настай, эрэгтэй Т нь бусадтай бүлэглэн хүч хэрэглэн дээрэмдэж, зугатаасныг шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Энэ төрлийн хэргийн эрх зүйн зохицуулалт:
Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл /Дээрэмдэх/
"Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэж хэрэв хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн бол 5-12 жилийн хорих ял шийтгэхээр заажээ.
Иргэд Та бүхэн гудамж талбай, олон нийтийн газраар явахдаа аюулгүй байдалдаа анхаарч, өөрийн өмчийн гар утас, эд зүйлсээ сонор сэрэмжтэй авч явахыг, энэ төрлийн гэмт хэргийн санаа бодол өөртөө агуулж буй иргэн та хуулийн дээрх зохицуулалтаар хорих ял бүхий шийтгэлтэй болохыг анхаарч гэмт үйлдлээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.