Д.Отгонжаргал: Одоохондоо иргэд 500 төгрөгөөр зорчино. Дамжин суухад хөнгөлөлт эдлэх нөхцөл хэвээр үргэлжилнэ

2024 оны 1 сарын 19

Arslan.mn

Нийслэлийн нийтийн тээврийн маршрутын давхцлыг арилгахаар боловсруулсан шинэ 74 чиглэлд 1075 автобус маргааш буюу нэгдүгээр сарын 20-ноос үйлчилгээнд гарна. Үүнтэй холбоотойгоор холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

Энхтайваны өргөн чөлөө, Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөнөөс Наадамчдын зам, Их тойруугийн гудамж, Нарны зам, Хүннүгийн гудамжаар нийт зургаан чиглэлд 375 автобус зорчих юм. Тус зургаан уртын чиглэлийг холбосон найман тойрог чиглэлд 92 автобус, бусад гудамж замуудаар үйлчлэх богино эргэлтийн 40 чиглэлд 494 автобус үйлчилгээнд гарна. Түүнчлэн хот орчмын 15 чиглэлд 89 автобус явах бол их багтаамжийн автобус явах боломжгүй буюу хотын захын хорооллуудын таван чиглэлд 25 дунд багтаамжийн автобус явах юм. Дээрх чиглэлүүд бүгд хоорондоо огтлолцож байгаагаараа онцлогтой.

Мөн Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Автобусаар зорчих үнэд өөрчлөлт орох уу?

-Шинээр батлагдсан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуульд заасны дагуу Нийслэлийн Засаг даргын саналаар НИТХ-аас шийдвэр гаргана. Одоогоор энэ тухай шийдвэр гараагүй тул иргэд 500 төгрөгөөр зорчино. Мөн 30 минутын дотор дамжин суухад хөнгөлөлт эдлэх нөхцөл хэвээр үргэлжилнэ. Энэ сарын 25-нд болох НИТХ-аар нийтийн тээврээр зорчих үнэ болон дамжин суух нөхцөлийн талаар хэлэлцэнэ.

-Автобусны төлбөрийн системд олон төрлийн төлбөрийн хэрэгслийг ашиглах боломжтой юу?

-“Улаанбаатар смарт карт” ХХК-ийн гаргасан төлбөрийн хэрэгсэл хүртээмж багатай гэх шүүмжлэл бий. Тиймээс төлбөрийн бүх хэрэгслийг ашиглах системийн хөгжүүлэлтийг хийж байгаа бөгөөд гуравдугаар сараас ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Мөн шинээр худалдан авч буй автобуснууд найман камертай тул автобусаар үйлчлүүлж буй иргэдийн тоог тус камерын тусламжтай бүртгэнэ. Энэ нь төлбөрийн системд уншигдсан иргэдийн тоог камерын бүртгэлд бүртгэгдсэн иргэдийн тооноос зөрүүлэхгүй байх зорилготой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654159
0 эможи

Зочин
2024-01-21 15:11
Зарим нэг сэтгэцийн өвчтэй Хүмүүс далимдуулаад хотын даргийг загнаал буудаж алмаар хүүр гээд хашигчаад байх нь үнэхээр ХӨӨРХИЙЛӨЛТЭЙ УХААНТАЙ НӨХДҮҮДД ӨӨРСДИЙГӨӨ МУНДАГ ГЭЭД БОДЧИХСОН БАЙГАА НЬ НУС СУГА ИНЭЭДТЭЙ ЮМАА. 40 ГАРСАН АВГАЙ НАР БАРАГ НЬ СЭТГЭЛ МЭДРЭЛИЙН ӨВЧТЭЙ БОЛЧИХСОН ЮМ БИШҮҮ КККК. ТЭР ТУСМАА 79 ОНЫ ЭРВАА АВГАЙ НАР ЖИНХЭНЭ ХОШНОГ ЮМАА
keyboard_arrow_up