Г.Нямдоржийг бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн хэргээр ШАЛГАЖ байна
2024 оны 1 сарын 19
Энэ сарын 17-ны өдөр эрүүгийн нөлөө бүхий гэгддэг 2 бүлгийн 6 этгээдүүдийг цагдаа нар барилчилсан талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл эдгээр иргэдийн дунд "Мунзуй" хочит Г.Нямдорж, мөн бусдын 300 сая төгрөгийн өрийг барагдуулах зорилгоор бусадтай бүлэглэн иргэнийг айлган сүрдүүлсэн олон удаагийн ял шийтгэл эдэлж байсан “Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нар байсан бөгөөд Эрүүгийн хуулийн 13.5 /Заналхийлэх/, 17.6 /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/ зэрэг зүйл ангиар шалгаж байна.
Г.Нямдорж нь 8 удаагийн ял шийтгэлтэй, Б.Пүрэвжав гэгч нь 4 удаагийн ял шийтгэлтэй аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
654155
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс