Б.ЭНХБАЯР : Би томилгоонд хөндлөгөөс оролцохгүй. Харин ЦЕГ-ын дарга Т.Сүхболдыг хуулиараа ажиллахад нь ДЭМЖИНЭ

2024 оны 1 сарын 18

Arslan.mn

Цагдаа, Дотоодын цэргийн анги байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 17,18-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа билээ. 

Зөвлөгөөний хоёр дахь өдөр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр  Цагдаа, Дотоодын цэргийн нийт удирдах ажилтнуудад хандан энэ онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зөрчил, хэрэг шийдвэрлэлтийн амжилтыг ахиулахыг хүсэж,  үүрэг чиглэл өгсөн юм.

Тэрбээр хэлсэн үгэндээ "Үе үеийн Хууль зүйн сайд нар цагдаагийн байгууллагын дотоод томилгоонд ордог. Улс төрийн нөлөөгөөр тэрийг томил, энийг томил гэж оролцдог. Харин би энэ салбарт өмнө нь ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд цагдаагийн байгууллагын томилгоонд хөндлөнгөөс огт оролцохгүй. Цагдаад ганц л дүрэм үйлчилнэ. Тэр нь хууль. Тиймээс би ЦЕГ-ын дарга Т.Сүхболдыг хуулийнхаа дагуу ажлаа хийх боложмийг нь олгож дэмжихээс биш томилгоонд нь огт оролцохгүй. Т.Сүхболд дарга ч ийм зарчим барьж ажиллаж байгаа. Жишээ нь өнөөдрийг хүртэл надад томилгоотой холбоотой улс төрийн дарамт шахалт их ирж байгаа. Би нэг ч хүний анкет, нэрийг цааш нь ЦЕГ-ын даргад уламжлахгүй. Гэхдээ би өөрөө тэр улс төрөө даагаад гарна. Энэ ажилласнаараа үнэлэгддэг мерит зарчим нь улам бэхжиж, тогтоосой гэж боддог" хэмээн 400 гаруй удирдах ажилтны өмнө онцоллоо. 

Түүнчлэн тэрбээр өнгөрсөн онд эхлүүлсэн "Шилдэг мөрдөгч" тэмцээнийг энэ онд улам өргөжүүлж, нээлттэй ил тод, шударга өрсөлдөх боломжоор хангана  гэдгээ хэллээ. Өнгөрсөн жилийн хувьд түрүүлсэн шилдэг мөрдөгчид орон сууцаар шагнасан юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654136
5 эможи

Иргэх
2024-01-18 22:37
Уг нь сайд хүн ийм л байх ёстой шдээ.Сайн байна.
keyboard_arrow_up