ХЭН ЮУ ХЭЛЭВ: Цагдаа, дотоодын цэргийн байгууллага нэн шаардлагатай 24 асуудлыг энэ онд шийдвэрлэж ажиллана

2024 оны 1 сарын 18

Arslan.mn

Цагдаа, Дотоодын цэргийн анги байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

“Асуудлаас шийдэлд” уриатай удирдах ажилтны зөвлөгөөн хоёр дахь өдрөө шинэлэг арга, хэлбэрээр  зохион байгуулагдаж, нэн шаардлагатай 24 асуудлыг энэ онд шийдвэрлэж ажиллахаа танилцууллаа. Энэ үеэр ХЭН, ЮУ ХЭЛСЭН талаар товч мэдээллийг хүргэж байна. 

Маргааш гэж хойшлуулалгүйгээр өнөөдрөөс эхлэн хамтдаа хичээцгээе уриан дор зөвлөгөөнийг зохион байгуулж байна 

Arslan.mn

ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Болормаа: 

Цагдаагийн байгууллагаас урт, дунд, богино хугацааны төлөвлөгөөнүүдийг гаргаж ажилладаг. Тэгвэл энэ удаад салбарын удирдах ажилтнуудын дунд зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа бөгөөд маргааш гэж хойшлуулалгүйгээр өнөөдрөөс эхлэн маргаашийн төлөө урт, богино хугацаанд хамтдаа хичээн ажиллая гэсэн уриатайгаар зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Энэ удаагийн зөвлөгөөнөөр залуу үеийн төлөөллийг сонсохоос гадна нийгэмд өөрийн гэсэн байр суурийг эзэлсэн залуусийн төлөөллийг урьж, санал бодлыг нь сонсох, бид юунд анхаарах ёстой вэ гэдэг сэдвээр ярилцлаа.

Өнөөдрийн хурлын үеэр цагдаагийн байгууллагын удирдах ажилтнууд ажлын байран дээр цаашид хэрхэн төлөвлөлт хийж хэрхэн ажиллах, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцэж байна.

ТЦА энэ онд хиймэл оюун ухаанд суурилсан тоног, төхөөрөмжийн тусламжтайгаар хэрэг, зөрчлийг илрүүлнэ 

Arslan.mn

ТЦА-ны Замын цагдаагийн газрын БГД-ийн Замын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Ариунтөгс: 

Монголын цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна. Тус зөвлөгөөн жил бүр өөр өөрийн гэсэн онцлогтой болдог. Өнгөрсөн жилийн зөвлөгөөн нь удирдлагуудыг багаар хуваарилж, багийн системээр ажиллуулах арга хэрэглэж байсан бол энэ жил залуу төлөөллүүдийн санал бодлыг сонсож, нийгэмд ямар асуудал байгаа мэдээллийг бидэнд өгч байна.

ТЦА өнгөрсөн онд нилээдгүй арга хэмжээг зохион байгуулсан. Алба хаагчдын эрх ашгийг хамгаалах, нийслэлд үүссэн зохиомол түгжрэл, сааталд авч байгаа арга хэмжээ зэрэг олон ажлыг зохион байгуулсан. Энэ онд бид хиймэл оюун ухааныг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн гудамж, замын ачааллыг бууруулах, зөрчил илрүүлэх тал дээр анхаарч ажиллана.

Увс аймгийн Цагдаагийн газар энэ онд иргэдийг цахим залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилт тавин ажиллаж байна 

Arslan.mn

Увс аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа А.Амарбат: 

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтнууд оны эхэнд хуралдаж, өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнгээ тодорхойлж, энэ ондоо хийх ажлаа төлөвлөдөг. Энэ удаагийн зөвлөгөөний онцлог нь залуучуудын цаг үе ирснийг соргогоор харж, мэдэрч, тэдэнрүү чиглэсэн ямар ажил хийх, хэрхэн харьцах, хамтарч ажиллах зэрэг олон мэдээллийг олгох зөвлөгөөн болж байна. Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын хувьд хуулиар хүлээсэн маш олон чиг үүрэгтэй. Увс аймгийн цагдаагийн газраас өнгөрсөн жил алба хаагчдаа төлөвшүүлэх, хувь хүний зөөлөн ур чадварыг хөгжүүлэх тал дээр анхаарал хандуулж ажилласан. Хувь хүний ур чадвараа зөв тодорхойлсон алба хаагч нь ажлын талбар дээр иргэдтэй харьцахдаа хуулийн дагуу зөв шаардлагыг тавьж, цагдаагийн байгууллагын үйлчилгээг зөв хүргэж чадна. Тиймээс бид үүн дээр нилээдгүй анхаарч ажилласан.

Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх чиглэл дээр анхаарч ажилласны хүчинд гэмт хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлсэн. Энэ онд бид алба хаагчиддаа хөгжүүлэх, нийт бүрэлдэхүүний дийлэнх хувийг эзэлж байгаа офицер албан хаагчдын манлайллыг дээшлүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Мөн Увс аймгийн иргэдийг цахим залилангийн хохирогч болгохгүй байх зорилт тавин ажиллаж байна.

ЭЦА гэмт хэрэгтэй тэмцэхэд шинэ техник, технологийг нэвтрүүлж, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг бууруулна 

Arslan.mn

ЭЦА-ны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Өсөхбаяр: 

Миний бие цагдаа, дотоодын цэргийн удирдах ажилтны зөвлөгөөнд анх удаа биечлэн оролцож байна. Маргаашийн төлөө өнөөдрийн үнэ цэн уриатайгаар зохион байгуулж буй удирдах ажилтны зөвлөгөөнд ирээдүйн төлөө гэж онцлолгүйгээр ойрын хугацаанд цагдаа, дотоодын цэргийн байгууллага ямар ажлыг хийж хэрэгжүүлэх, алба хаагч, удирдах ажилтнууд ямар бодлого чиглэл барьж ажиллах вэ гэдгийг тодотгож өгсөн зөвлөгөөн болж байна. 2024 онд цагдаа, дотоодын цэргийн байгууллага нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, алба хаагч, ажилтны хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах ажлыг тэргүүлэх чиглэл болгон ажиллана.

ЭЦА-аас байгаль экологийг нөхөн сэргээх тал дээр анхаарч ажиллаж, техник технологийн дэвшлийг ажилдаа түлхүү ашиглах, хүрээлэн байгаа орчны эсрэг үйлдэгдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтэд мэдээллийг ил тод, нээлттэй хүргэх тал дээр анхаарч ажиллана.

Цагдаа, дотоодын цэргийн "Удирдах ажилтны зөвлөгөөн"-д 600 орчим алба хаагч танхимаар болон цахимаар оролцож байна

Arslan.mn

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Х.Түвшинбаяр: 

Орчин цагийн цагдаагийн байгууллага 100 гаруй жилийн түүхтэй. Жил болгон удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулдаг. Өнөөдрийн зөвлөгөөнийг “Маргаашийн төлөө өнөөдрийн үнэ цэн” уриатайгаар зохион байгуулж байна. Цагдаагийн байгууллагын хамт олон нь иргэдийн амар тайван амьдралыг сахиулах үүрэгтэй. Ирээдүйн эх орныхоо амар амгалангийн төлөө бид өнөөдрөөс эхлэн ярьж, хийж байгаа ажлаа төгөлдөржүүлэхийн төлөө бид энэхүү уриаг дэвшүүлсэн. Удирдах ажилтны зөвлөгөөнд 600 гаруй алба хаагч нар оролцож байна. Маргаашийн төлөө бид өнөөдөр суралцъя, тэмцье, хөгжүүлье, хөдөлмөрлөе гэх мэт уриаг дэвшүүлсэн. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654133
0 эможи

Зочин
2024-01-18 23:45
Гадаад асуудал хэцүүдчихжээ Цагаанхад руу 3км цөмөр гаалиа барьжээ Хятад Хүрэлсүх үхсэн мэт
DR. ADITYA
2024-01-18 20:18
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. ADITYA
2024-01-18 20:18
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин
2024-01-18 18:15
сонгууль 2024 хаха
keyboard_arrow_up