“Асуудлаас шийдэлд” зөвлөгөөнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 400 орчим удирдах ажилтан оролцож байна

2024 оны 1 сарын 18

Arslan.mn

Цагдаа, Дотоодын цэргийн анги байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

“Асуудлаас шийдэлд” уриатай удирдах ажилтны зөвлөгөөн хоёр дахь өдрөө шинэлэг арга, хэлбэрээр  зохион байгуулагдаж, нэн шаардлагатай 24 асуудлыг энэ онд шийдвэрлэж ажиллахаа танилцууллаа.

Зөвлөгөөний хоёр дахь өдөр Тагнуулын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллагаас "Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, хамтын ажиллагаанд анхаарах асуудал", "Мөрдөн шалгах ажиллагаанд хүний эрхийг хангахад анхаарах асуудал", "Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагаа" зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл хийлээ.

Arslan.mn

Зөвлөгөөнд 224 удирдах албан тушаалтан болон 175 тасаг, хэсгийн дарга нар оролцож байна.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллага 2024 онд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлж, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, алба хаагч, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхол, эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн баталгааг нь хангах, цахим шилжилтэд манлайлж, технологи, инновац нэвтрүүлэн, бүтээлчээр ашиглахыг зорилтоо болгожээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
654130
1 эможи

keyboard_arrow_up