“Маргаашийн төлөө үнэ цэн“ хоёр дахь өдрөө үргэлжилж байна
Цагдаа, Дотоодын цэргийн анги байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн өчигдөр (2024.01.17) ДБЭТ-т эхэлсэн. Тэгвэл зөвлөгөөн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ удаагийн удирдах ажилтны зөвлөгөөнийг “Асуудлаас шийдэлд” зорилтын хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд байгууллагын хэмжээнд санал асуулга явуулж, нэн шаардлагатай 24 асуудлыг энэ онд шийдвэрлэж ажиллахаа танилцууллаа.
Зөвлөгөөнд 224 удирдах албан тушаалтан болон 175 тасаг, хэсгийн дарга нар оролцож байна.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллага 2024 онд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлж, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, алба хаагч, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхол, эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн баталгааг нь хангах, цахим шилжилтэд манлайлж, технологи, инновац нэвтрүүлэн, бүтээлчээр ашиглахыг зорилтоо болгожээ.