Г.УУГАНЦЭЦЭГ: Ханиадны эмэнд 1-1.2 сая төгрөг зарцуулж байна, агаарын бохирдлын хамгийн том хохирогч нь хүүхдүүд

2024 оны 1 сарын 17

Arslan.mn

Агаарын бохирдлын асуудлаар хуулиар үүрэг хүлээсэн холбогдох байгууллагуудын эс үйлдлийг эсэргүүцэж Хүний их эмч, анагаах ухааны доктор Г.Ууганцэцэг, Анагаах ухааны эрх зүйч, доктор Э.Ганбат нар шүүхэд гомдол гаргах болсон талаар мэдээлэл хийлээ. 

Хүний их эмч, анагаах ухааны доктор Г.Ууганцэцэг "Утааны бодит байдлыг мэдээлэх үүргээ Засгийн Газар хүлээгээгүй. Хүн бүр ажилдаа яваад гэртээ ирэх бүрдээ угаарын хийн архаг хордлогод өртөж байна. Энэ нь олон жилийн хугацаанд амьсгалын тогтолцооны эрхтнүүдийг муутгадаг. Угаарын хийн цочмог хордлогод өртсөн хүний тархинд эмгэг үүсэж мартамтгай, сэтгэл санаагаар унадаг, эрт зөнөх өвчин тусдаг. 

  • Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан мэдээллээр 2022 оны байдлаар 608,000 хүн амьсгалын замын өвчнөөр эмнэлэгт хандаж эмчлүүлсэн байна. 
  • Шүүх шинжилгээний статистикаас авсан мэдээгээр сүүлийн долоон жилийн хугацаанд 745 хүн угаарын хийн хордлогоор нас барсан байна. Шахмал түлш хэрэглэж эхэлсэн үеэс буюу 2019 оноос хойш энэ тоо огцом өссөн. 
  • Өнгөрсөн оны сүүлээр 0-5 насны 961 хүүхэд, нэг нас хүртэлх 793 хүүхэд эндсэн байна. 
  • Уушгины хорт хавдраар гуравдугаар байранд ордог болчихсон байна.

Утааны улиралд хүүхэд бүр жилдээ 4-5 удаа ханиад хүрдэг. Нэг удаагийн ханиаданд эцэг эхчүүд 200-300 мянган төгрөгийг эм тарианд зарцуулдаг. Эмнэлэгт хэвтвэл үүнээс их зардал гардаг. Жилдээ 1-1.2 сая төгрөг зарцуулж байна. Иймд энэ мөнгөн дүнтэй дүйцэх нөхөн олговрыг 0-5 насны хүүхдүүдэд өгөхийг үүргээ биелүүлээгүй Засгийн Газраас шаардаж байна. 

Үүнийг 366 мянган хүүхдэд үржүүлэхээр ойролцоогоор 440 тэрбум гэсэн тоо гарч байна. Энэ бол 44 их наядын нүүрсний хулгайн хажууд бага дүн. Агаарын бохирдлын хамгийн том хохирогч нь хүүхэд байна" гэв. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654102
0 эможи

зангараа
2024-01-18 03:58
Маш зөв зүйтэй, төр хүлээн авч шууд биелүүлэх шаардлага тавьсан энэ эмчид талархая.
Зочин
2024-01-17 22:26
Эмчийн ярьж байгаа яг үнэн шүү.
Иргэн
2024-01-17 21:54
Манай Монголчууд арай ядан амьдарч байна шүү! Улсыг цөлмөж байгаа луйварчингууд үхвэл таарна!!!
keyboard_arrow_up