СТАТИСТИК: Малчдын 49.6 хувь нь зээлтэй, 37.7 хувь нь нийгмийн даатгалд хамрагдаж байна

2024 оны 1 сарын 17

Arslan.mn

Үндэсний Статистикийн хорооноос ирүүлсэн мэдээллийг цувралаар хүргэж байна. Энэ удаад малын тоо толгой болон малчидтай холбоотой мэдээллийг хүргэж байна. 

Улсын хэмжээнд 2023 оны эцэст 64.7 сая мал тоологджээ. Малын төрлөөр задалбал 4.8 сая адуу, 5.4 сая үхэр, 473.9 мянган тэмээ, 29.4 сая хонь, 24.6 сая ямаа тоологдсон байна. 

Хөвсгөл аймаг 5.7 сая мал тоолуулж, улсад хамгийн их малтай байна. Архангай аймаг адуу, үхэрний тоогоор, Өмнөговь аймаг тэмээний тоогоор, Хөвсгөл аймаг хонины тоогоор, Баянхонгор аймаг ямааны тоогоор тэргүүлсээр байна. 

Мал тооллогын дүнгээр 247.9 мянган малтай өрх тооллогод хамрагдсан нь өмнөх оноос 425 өрхөөр буюу 0.2 хувиар буурсан байна.

Малчин өрхийн тоо 189.3 мянга болж, өмнөх оноос 1.5 мянга буюу 0.8 хувиар буурчээ. Малчдын 49.6 хувь нь зээлтэй, 37.7 хувь нь нийгмийн даатгалд хамрагдаж байна. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654100
0 эможи

Зангараа
2024-01-18 03:52
Нүүдэлч малчид Улаанбаатарлуу нүүдэллэн ирдгээ болих хэрэгтэй. Нийслэлд бэлчээр, өвс тэжээл, отор нүүдэл байдаггүй харин суурин соёл иргэншил, бусдыг хүндэтгэх наад захын уламжлал хотын уугуул иргэдэд байдгийг анхаар өөрөөр хэлбэл хөдөө эзгүй талд дураараа авирладаг тийм нөхцөл боломж биш шүү.
keyboard_arrow_up