“Асуудлаас шийдэлд” уриан дор Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн ЭХЭЛЛЭЭ

2024 оны 1 сарын 17

Arslan.mn

Цагдаа, Дотоодын цэргийн анги байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр (2024.01.17) ДБЭТ-т эхэллээ. Зөвлөгөөн энэ сарын 17-18-ны өдрүүдэд үргэлжилнэ. 

Энэ удаагийн удирдах ажилтны зөвлөгөөнийг “Асуудлаас шийдэлд” зорилтын хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд байгууллагын хэмжээнд санал асуулга явуулж, нэн шаардлагатай 24 асуудлыг энэ онд шийдвэрлэж ажиллахаа танилцууллаа.

Arslan.mn

Зөвлөгөөнийг нээж Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч Т.Сүхболд нээж үг хэлэв. 

Arslan.mnЭнэ жилийн хувьд удирдах ажилтны зөвлөгөөнийг УИХ-аас баталсан “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”, Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлогыг үндэслэн гурван үе шаттайгаар “Асуудлаас шийдэлд” уриатайгаар зохион байгуулж байгаа нь онцлог юм.

Өнөөдөр эхэлж буй Удирдах ажилтны зөвлөгөөний нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний командлагч У.Хүрэлсүх, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, Ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Энхбаяр, Д.Даваадорж болон ЦЕГ-ын дарга Т.Сүхболд, ЦЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд, танхимаар 400 гаруй удирдах ажилтнууд, цахимаар 213 удирдах ажилтнууд оролцож байна.

Arslan.mnМонгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх зөвлөгөөнд оролцон, нийт бие бүрэлдэхүүн төр, ард түмнээ хамгаалах, нийгэмд шударга ёс тогтоох, хүний эрх, эрх чөлөөг хангах үүргээ нэр төртэй биелүүлж байгаад нь талархал илэрхийлэв. Сүүлийн жилүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нөлөөллийн аянууд бодит үр дүнгээ өгч байгааг тэмдэглэлээ. Төр, засгаас алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, цалин, нийгмийн бусад баталгааг хангахад онцгой анхаарч байгаагийн хэрээр алба хаагч бүр мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвар, ёс зүй, хандлагаа байнга дээшлүүлэх учиртайг хэллээ.

1942 оноос хойш 82 дахь жилдээ зохион байгуулагдаж буй удирдах ажилтны зөвлөгөөний эхний өдрийг “Маргаашийн төлөө өнөөдрийн үнэ цэн” уриан дор үндсэн 5 сэдвийн хүрээнд илтгэл, сургалт, уулзалтуудыг тус тус зохион байгуулж байна. 

Зөвлөгөөнд 224 удирдах албан тушаалтан болон 175 тасаг, хэсгийн дарга нар оролцож байна.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллага 2024 онд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлж, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, алба хаагч, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхол, эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн баталгааг нь хангах, цахим шилжилтэд манлайлж, технологи, инновац нэвтрүүлэн, бүтээлчээр ашиглахыг зорилтоо болгожээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654097
0 эможи

DR. ADITY
2024-02-21 13:35
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
keyboard_arrow_up