Хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн төрийн алба хаагчид хорих ял оногдуулжээ

2024 оны 1 сарын 17

Arslan.mn

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.15-ны өдрийн №17 шийдвэр

Шүүхийн шийдвэрийн тойм №01, 2024.01.16

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос  “Г”-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

 Шүүгдэгч “Г” нь 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө 04 цагийн орчимд согтуурсан үедээ хохирогч З-д хүч хэрэглэж хүчиндсэн үйл баримт хэргийн хүрээнд тогтоогдож байна.

 Хүчиндэх гэмт хэрэг гэж хохирогчийн хүсэл зоригоос гадуур хурьцал үйлдэх, энэ зорилгодоо хүрэхийн тулд хүч хэрэглэх, заналхийлэх эсхүл бусдын согтуурсан, мансуурсны улмаас биеэ хамгаалж, эсэргүүцэл үзүүлж чадахгүй байдлыг далимдуулж бэлгийн харьцаанд орсон эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн байхыг ойлгоно.

 Шүүхээс шүүгдэгч “Г”-г хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

 Энэ гэмт хэргийг үйлдсэн этгээдэд нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульд заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч “Г”-д хоёр жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:

https://shuukh.mn/single case/66802?daterange=2022-01-01%20%-202022-10...

 Тоймыг бэлтгэсэн: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
654095
4 эможи

irgen
2024-01-18 09:32
Hudlaa 2 shou hgd bh uom.SO huuhnii bugs bazsan Odbayr gegch buduun gahai gaviyat huulich.undsen huuli 6 minutand zassan shagnalaa avaad zailsanuu.Anandbazar.Odbayr gd huchindegchee turd zalchihaad.shuuh tegsh bus bdlaa hezee bolih bol.Terbumaar udsen hulgaich n turiin ordond.hulgaig n ilchilsen setguulch shorond amia aldah deeree shanalj.zovj bga.77 terbumtan hezee shorond orohiim bol.Songuulua gants udaa zuv egeesei.
З
2024-01-17 13:35
Хаха зөв шиидэж айрч их ял өгж өөр яах юм авилгач өл хулгаачуудан ялгүй торгуульсан болдог хөгиин энэ үе нэг өдөр өөрчлөгдөж монгол хөгжих үе ирэх байлгүй бурхан минь
keyboard_arrow_up