Налайх дүүргийн худалдааны төвөөс 75 ширхэг гар утас хулгайлсан этгээдийг Төв аймгаас баривчилжээ

2024 оны 1 сарын 17

Arslan.mn

Налайх дүүрэгт байрлах гар утас худалдааны газарт энэ сарын 12-13-нд шилжих шөнө хулгай орж, 56 нэр төрлийн 75 ширхэг гар утас алдагджээ.

Цагдаагийн байгууллагын алба хаагчид хяналтын камерын тусламжтайгаар хэргийг үйлдсэн байж болзошгүй 29 настай, эрэгтэй "О"-г Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрээс баривчилсан байна.

Урьдчилсан байдлаар дээрх этгээд нь 56 нэр төрлийн 75 ширхэг гар утас хулгайлан авч, бусдад 30 сая төгрөгийн хохирол учруулсан гэх ба 52 нэр төрлийн 69 ширхэг гар утсыг зарж, борлуулахаас нь өмнө хохирогчид хүлээлгэж өгчээ.

Иймд өөрийн орон байр, албан байгууллага болон хувийн өмчдөө баталгаат хаалга цоож, цонхны хаалт хийж, харуул хамгаалалтаа сайжруулж, хяналтын камер суурилуулан энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654081
2 эможи

keyboard_arrow_up