ЦЕГ : 10 даргыг сонгон шалгаруулж ТОМИЛНО

2024 оны 1 сарын 17

Arslan.mn 

Цагдаа, Дотоодын цэргийн байгууллага нь 103 жилийн түүхэндээ анх удаа хэлтсийн даргаас эхлэн ангийн захирагчийг хүртэл нээлттэй сонгон шалгаруулалт зарлан томилох аж. 

Цагдаагийн байгууллага нь төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагуудын нэг. Энэ ч утгаараа шатлан дэвших зарчим үйлчилдэг ч ХЗДХЯ, байгууллагын удирдлагаас шууд тушаал гарч томилогддог байсан бол ЦЕГ-ын даргын тушаалаар дүүргийн цагдаагийн хэлтсийн даргаас эхлэн ангийн захирагчийг ч сонгон шалгаруулалтаар томилохоор болжээ.

Тодруулбал, дараах удирдах албан тушаалд сонгон шалгаруулалтыг зарлан тусгай шалгалтыг зохион байгуулаад байгаа аж. Үүнд : 

  • Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагч, захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга
  • Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс
  • Төв, Хэнтий аймгийн цагдаагийн газрын Зөрчлийн хэрэг бүртгэх тасаг
  • Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасаг
  • Баянхонгор аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг
  • Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасаг
  • Дорнод аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасаг
  • Өмнөговь аймгийн цагдаагийн газрын Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн дарга нарын сонгон шалгаруулалтыг энэ сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа юм.

Цаашид удирдах ажилтны сул орон тоонд хууль, журамд заасныг баримтлан ерөнхий болон тусгай шаардлага хангасан алба хаагчдыг нээлттэй өрсөлдүүлэн зохион байгуулж байх бодлого баримтлан ажиллаж байна.

Албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагаас гадна “Хууль, эрх зүй, бодлогын баримт бичиг”, “Дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх чадвар”, “Монгол хэлний ярианы болон бичгийн чадвар”, “Удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадвар”-ыг шалгах төрлөөр бодлого, тест, ярилцлага хэлбэрээр шалгалт авч байна.

Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу зохион байгуулж, зарласан албан тушаалд өрсөлдөж, хамгийн өндөр оноо авсан алба хаагчийг томилох юм. 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
654073
3 эможи

Зочин
2024-01-17 16:44
Маш зөв. Чадалтай арын хаалга, танил талгүй нь дарагдаад үлддэг. Сүүлдээ цөхрөөдтэтгэвэртээ
Зочин
2024-01-17 12:39
Төрийн алба тэр тусмаа хүчний байгууллага сонин юм. Хувийн хэвшил бол боллох л юм. Үгүй бол бүгд боловсрол чадьар тэнцүү юм болов уу...
Зочин
2024-01-17 10:49
Gol ni udam sudar 5 ueiin namtar sain shalgaj erliiz hurliizuudiig oirtuulj bolohgui
Зочин
2024-01-17 10:32
Тэнэгтдэг байна ш дээ.
keyboard_arrow_up