Нохойг нь “хуцлаа“ гэж бага насны хүүхдийг өшиглөсөн иргэнийг 300,000 төгрөгөөр ТОРГОЖЭЭ
2024 оны 1 сарын 16
Олон нийтийн цахим сүлжээнд "хошуувчтай нохойгоо хөтлөөд, лифтэнд суух гэсэн охиныг загнаж, өшиглөжээ" гэх мэдээлэл нийтлэгдсэн.
Энэ талаар тодруулахад Цагдаагийн байгууллагад Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо .... байрны ...... орцонд “Зээ охиныг байрны оршин суугч өшиглөсөн байна” гэх гомдол, мэдээлэл энэ оны 01 дүгээр сарын 16-ны өдөр бүртгэгдсэн.
Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж, С гэгч нь нохой хуцаж хүүхэд айлгалаа гэх шалтгаанаар насанд хүрээгүй хүүхдийн бие махбодод халдсан үйлдэл тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн (Хүүхдийн эрх зөрчих) 7 дахь хэсэгт зааснаар 300 нэгжээр торгож, арга хэмжээ тооцжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
654060
0 эможи
Иргэн
2024-01-17 00:31
Яасан ч зэрлэг юм!!!Өөрөө хүүхэдтэй юм бол ингэж бодохгүй шд!!! Энэ эрчүүд уур омгоо жаахан дарж байвал таарна шүү
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс