“Алдарт эх“-ийн 1, 2 дугаар одон шинээр авах ээжүүдийн анхааралд

2024 оны 1 сарын 16

Arslan.mn

"Алдарт эх I ба II одон"-гоор шагнуулах болзол хангасан эхчүүдийн материалыг хүлээн авч байна. 

Одонгийн хүүхэд нь 2024 оны зургаадугаар сарын 1-нээс өмнө 1 нас хүрсэн байх

Материал хүлээн авах хугацаа: 2024.01.15-2024.02.24

Бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар батлуулсан/
  • Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ /нотариатаар батлуулсан/
  • Насанд хүрсэн хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар, нотариатаар батлуулсан байх /Үнэмлэхээ үрэгдүүлсэн тохиолдолд иргэний бүртгэлийн лавлагаа авах/.
  • Хүүхэд үрчилж авсан бол /0-3 настай/
  • гэрчилгээний хуулбар /нотариатаар батлуулсан/ бусдад 0-3 насанд нь үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй.
  • Алдарт эхийн одонгоор шагнуулахыг хүссэн дэлгэрэнгүй өргөдөл (загварын дагуу)
  • 1 дүгээр зэргийн одон авах ээж 2 дугаар зэргийн одонгийн хуулбарыг заавал авчирна.
  • Иргэний үнэмлэхний хаягаа солиулаагүй тохиолдолд оршин суугаа хаягийн лавлагааг заавал хавсаргана.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
654051
1 эможи

keyboard_arrow_up