Цахим орчинд зөвшөөрөлгүй архи худалдсан 70 зөрчил илрүүлж, 844 ширхэг архи, согтууруулах ундааг хураажээ

2024 оны 1 сарын 15

Arslan.mn

Монгол Улсын Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, цахим орчинд архи, согтууруулах ундаа дуудлагаар худалдан борлуулдаг иргэдийн зөрчлийг таслан зогсоож, цахим хаягийг устгуулах, иргэд олон нийтэд мэдээ, мэдээлэл хүргэх зорилгоор “Цахим-Архи худалдаа” тусгай арга хэмжээг энэ оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн 1 сарын хугацаатай улсын хэмжээнд зохион байгуулж байна. 

Арга хэмжээний эхний 7 хоногт 70 зөрчил илрүүлж, 844 ширхэг архи, согтууруулах ундааны зүйл хураан, материалжуулан шалгалтын ажиллагааг явуулж байна. Нийтийн цахим сүлжээ ашиглан зохих зөвшөөрөлгүйгээр согтууруулах ундаа худалдан борлуулж байгаа үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 6.5.11 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн үйлдэл тул тухайн иргэнд хариуцлага тооцох үндэслэл болно. Иргэн та стандартын шаардлага хангаагүй, чанарын баталгаагүй, гарал үүсэл тодорхойгүй архи, согтууруулах ундаа хуралдан авахгүй байхыг анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654025
3 эможи

keyboard_arrow_up