Нийтийн тээврийн автобуснууд нэгдүгээр сарын 20-ноос ШИНЭ МАРШРУТААР явна

2024 оны 1 сарын 15

Arslan.mn

Нийслэлийн нийтийн тээврийн автобуснууд энэ сарын 20-ноос шинэ чиглэлүүдэд явахаар болжээ.

Энэ талаар Нийтийн Тээврийн Газраас тодруулахад "Нийтийн тээврийн автобусны шинэ чиглэлийн төлөвлөлтүүд батлагдсан, 2024 оны нэгдүгээр сарын 20-ноос хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл нийтийн тээврийн автобуснууд шинэ маршрутаар явж эхэлнэ. Хуучин маршрутаар явахгүй гэсэн үг.

Зургаан урт чиглэлийг холбосон найман тойргоор нийтийн тээврийн 74 шинэ чиглэлд 1,075 автобус үйлчилгээнд явахад бэлэн болсон. Ингэснээр иргэдийн автобус хүлээх хугацаа багасаж, 6-8 минутын зайтай үйлчлэх юм. Мөн автобус очдоггүй газруудад хүрч үйлчлэх болно.

Шинэ төлөвлөлтөөр 40 чиглэлд 494 автобус богино эргэлтээр үйлчилгээнд явна" гэсэн мэдээллийг өглөө.

Нэгдүгээр сарын 20-ноос мөрдөгдөх нийтийн тээврийн 74 шинэ чиглэлийн зураглалыг танилцуулж байна:

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654017
0 эможи

keyboard_arrow_up