ЭХЭМҮТ: “Осол гэмтэлтэй тэмцэх” өдрүүд ЭХЭЛЛЭЭ
2024 оны 1 сарын 15
Монгол Улсын Засгийн газрын 224 дүгээр тогтоолын дагуу жил бүрийн нэгдүгээр сарын 15-наас 25-ныг дуустал “Осол гэмтэлтэй тэмцэх” өдөр болгон зарладаг. Хүмүүс тэр тусмаа 5 хүртлэх насны хүүхдүүд санамсаргүй байдлаар ахуйн осолд өртөж гэмтэх явдал гарсаар байна.
Иймээс жилд нэг удаа эцэг эхчүүдэд онцгойлон сануулж анхааруулах зорилготой энэ өдрүүдийн хүрээнд ЭХЭМҮТ-өөс сэрэмжлүүлэг мэдээлэл, зөвлөмжийг өөрийн пэйжээр болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүргэх болно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
654013
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс