СТАТИСТИК: Сүхбаатар дүүрэгт орон сууц хамгийн өндөр буюу 4.32 сая төгрөгийн үнэтэй байна
2024 оны 1 сарын 15
Улаанбаатар хотод орон сууцны үнэ 2023 оны арванхоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс 8.1, өмнөх сараас 0.3 хувь өссөн Үндэсний Статистикийн хорооны судалгаа гарчээ.
Дэлгэрүүлбэл, 2023 оны арванхоёрдугаар сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.02 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.32 сая төгрөгийн үнэтэй байна. Уг мэдээллийг хэвтээ график хэлбэрээр танилцуулбал,
Харин 2023 оны арванхоёрдугаар сард хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.59 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.31 сая төгрөгийн үнэтэй гэж судлагдсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
654002
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс