Цахим бүртгэлээс болж иргэд гомдолтой байна

2014 оны 8 сарын 01

Улаанбаатар хотын иргэдэд 52 байршилд газар өмчлүүлэх ажил өнөөдрөөс эхэлсэн билээ. Ингэхдээ эхний таван байршилд цахимаар бүртгэл явуулж байгаа бөгөөд бүртгэл эхлээд таван цаг болж байна.  Бүртгэл umch.ub.gov.mn сайтаар явагдаж байгаа ч тус сайтад хандсан ихэнхи иргэд бүртгүүлж чадахгүй байгаа юм. Тухайлбал сайтын “Цахим бүртгэл” хэсэг рүү орох гэхэд маш удаан уншиж байгаад алдаа заах жишээтэй. Мөн удаа дараагийн оролдлогоор орж байгаа ч ямар нэгэн байдлаар гацалттай байгаа нь иргэдийг бухимдуулсаар байна.  Магадгүй, газар өмчлөх хүсэлтэй иргэд бүртгэлээ хийх гээд хэт ачаалал өгсөн байж болох юм. Гэхдээ албаныхан энэ их ачааллыг урьдчилан тооцоолж арга хэмжээ авах ёстой байсан гэдэг нь хэнд ч ойлгомжтой.  Аргаа барсан иргэд шөнө орой л бүртгүүлэхээс хэмээн ярьж байгаа юм. Газар өмчлөлтийн цахим бүртгэл энэ сарын 15-ны 12.00 цаг хүртэл үргэлжлээд хаагдана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6540
0 эможи
keyboard_arrow_up