Ц.Нямдоржийн хүү Анхбаярыг НҮБ-ын Байнгын төлөөлөгчөөр ТОМИЛЖЭЭ
2024 оны 1 сарын 12
Чуулганы өнөөдрийн хуралдаанаар зарим улсад суух Элчин сайд нарыг томилсон. Тодруулбал, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар С.Сүхболдыг; Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Доржийг эгүүлэн татаж, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Байгалмааг; Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Жанабазарыг эгүүлэн татаж, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Мөнх-Өлзийг томилохыг дэмжсэн.
Мөн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболдыг эгүүлэн татаж, Байнгын төлөөлөгчөөр Н.Анхбаярыг шинээр томиллоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
1
1
1
653996
5 эможи
Зочин
2024-01-15 10:46
Баяр хүргэе
Балжмаа
2024-01-15 10:43
Залууст амжилт хүсэe эх орныхоо нэрийг өндөрт
өргөөрэй
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс