СТАТИСТИК: Хүнсний барааний үнэ өмнөх оны мөн үеэс 11.9 хувиар өсчээ
Үндэсний статистикийн хорооноос хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлтийн статикийг танилцуулав. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 7.9 хувиар өссөн бол өмнөх сараас 0.4 хувиар өсжээ.
ХҮНСНИЙ БОЛОН ХҮНСНИЙ БУС БҮТЭЭГДЭХҮҮН, БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БҮЛГИЙН ҮНИЙН ИНДЕКС, жил бүрийн 12 дугаар сард (өмнөх оны мөн үетэй харьцуулснаар), хувиар , бүсээр
2023 оны 12 дугаар сард Улаанбаатар хотод барааны бүлгийн үнэ 8.4 хувь,үйлчилгээний бүлгийн үнэ 9.4 хувь, хүнсний бүлгийн үнэ 12.4 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 7.2 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байна.
ХҮНСНИЙ БОЛОН ХҮНСНИЙ БУС БҮТЭЭГДЭХҮҮН, БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БҮЛГИЙН ҮНИЙН ИНДЕКС, хувиар, жил бүрийн 12 дугаар сард (өмнөх оны мөн үетэй харьцуулснаар)
2023 оны 12 дугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүнсний барааны бүлгийн үнэ 11.9 хувиар, хүнсний бус барааны бүлгийн үнэ 6.3 хувиар, барааны бүлгийн үнэ 8.0 хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 7.6 хувиар тус тус өсжээ.