М.Ариунболд: Баруун эргэх самбар нь мэдээлэх үүрэгтэй болохоос заавал дагаж мөрдөх тэмдэг биш

2024 оны 1 сарын 12

 Arslan.mn

Автозамын хажууд байрлуулсан “Зам тавьж өгөөд баруун эргэж болно” гэсэн тэмдгийн дагуу эргэсэн жолооч нарыг торгож буй асуудлаар ТЦА-ны Зам тээврийн хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа М.Ариунболд мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Энэхүү мэдээлэх самбарыг 2016 онд тухайн үеийн Нийслэлийн авто замын газрын санаачилгаар Замын цагдаагийн газартай зөвшилцөж тодорхой байршилд байрлуулсан байдаг. Өнөөдрийг хүртэл энэхүү самбарууд тодорхой уулзварууд дээр байрлаж байсан. Гэтэл нэг иргэн энэ самбарыг дагаснаас болж торгуулсан гэх асуудал яригдсан. Бид энэ талаар тодорхой мэдээллийг өгье. Тэгвэл энэхүү мэдээлэх самбар нь замын хөдөлгөөний дүрмээр зохицуулагдана. Дүрэмд зааснаар бол тус самбар нь урьдчилан анхааруулах бөгөөд заавал дагаж мөрдөх тэмдэг биш гэж заасан байгаа.  

Тийм учраас тухайн уулзвараар зорчиж байгаа жолооч замын тэмдэг гэж бодож заавал дагаж мөрдөх албагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэхдээ иргэд үүнд эргэлзэж байгаа учир бид замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрмийн дагуу мэдээлэх самбараар зохицуулах шаардлагагүй болсон уулзварууд дээр байршуулсан самбаруудыг өнөөдрөөс эхэлж буулгаж байна" гэлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653990
1 эможи

Зочин
2024-01-15 09:39
Болно гэдэг үгний утга нь тэгээд юу вэ? Жишээ нь: уурласан үедээ дайрсан хүнээс бултаад цохиж болно.
Яана даа
2024-01-13 09:34
Эргүү шаарнууд шүү. Бусад улсад зам тавьж өгөөд баруун тийш эргэж болоод байдаг. Цагдаа нар бүр будилуу, тэнэг болжээ
A
2024-01-12 20:32
Цагдаа нар мэдсээр байж авч хаяулахгүй юугаа хийж байсан юм санаатайгаар дүрэм зөрчүүлэд торгож байсан бна
keyboard_arrow_up