Битүүн тасарсан ч цагаан сарын барилдаан болдогоороо болно

2024 оны 1 сарын 12

Arslan.mn

Уламжлалт цагаан сарын баярын өдөр буюу XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн шинийн 1-ний өдөр 2024 оны хоёрдугаар сарын 10-нд тохионо. Гэхдээ битүүний өдөр тасарч байгаа. Энэ талаар "Түвдэнпэлжээлин” хийдийн хамба лам Ж.Гончигсүрэнгээс тодруулахад "Энэ жилийн цагаан сарын баярын битүүний өдөр тасарсан гэх мэдээлэл үнэн. Гэхдээ энэ жил аргын тооллын хоёрдугаар сарын 9-н буюу хуучны 29-нд сүм хийдүүд битүүний өдрийн хурал номоо хурна. Ард иргэд тэр өдөр битүүлэг хийх зан үйлээ хийж болно" гэв.

Битүүний өдөр тасарч байгаа учир уламжлалт сар шинийн барилдаан болох эсэх талаар бөх сонирхогчид сонирхож байлаа. Тэгвэл энэ талаар Бөхийн холбооноос тодруулахад "Барилдаан болно" гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
1
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
1
confuse an post
2
angry an post
653988
9 эможи

keyboard_arrow_up