ОСНААУГ, ШУТИС хамтран барилгын салбарт ажиллаж буй инженерүүдийн мэргэжлийг дээшлүүлнэ
2024 оны 1 сарын 12
2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Мэндбаяр, ШУТИС-ийн барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа нар Санамж бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа. Санамж бичгийн хүрээнд 2 тал дараах чиглэлээр хамтарч ажиллах юм. Үүнд:Барилгын салбарт бэлтгэгдэж буй инженерүүд болон салбарт ажиллаж буй инженерийн тасралтгүй мэргэжил дээшлүүлэх
- Дадлагажигч оюутан бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлэх;
- Цалинтай оюутан, тэтгэлэгт хөтөлбөр
- Мэргэжлийн техникийн семинар, хурал, зөвлөгөөн, хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал, уралдаан тэмцээн хамтран зохион байгуулах,
- Мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой судалгаа хамтран хэрэгжүүлэх;
- Хоёр талын гадаад хамтын ажиллагааг харилцан дэмжих,
- Харилцан мэдээ, мэдээлэл солилцох зэргээр хамтарч ажиллах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









653972
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс