Өмссөн хувцсандаа 22 ширхэг гар утас нууж, хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан МУ-ын иргэнийг барьжээ

2024 оны 1 сарын 12

Arslan.mn

Хиагт шалган нэвтрүүлэх боомтын байцаагч нар өмссөн хувцсандаа 22 ширхэг гар утас нууж, хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан МУ-ын иргэнийг барьжээ.

Буриадын гаалийн хэвлэлийн алба “Хиагт шалган нэвтрүүлэх боомтын байцаагч нар сэжиг бүхий хүрэм өмссөн Монгол Улсын иргэнийг анзаарч, шалгасан.

Шалгалтын явцад тус иргэний хувцаснаас Apple, Samsung маркийн 22 ширхэг ухаалаг утас илрүүлсэн. Хилээр олон тооны утас нууцаар давуулахыг завдсан Монгол Улсын иргэн “Улаанбаатараас Эрхүү хот руу аялал жуулчлалын зорилгоор явж байгаа. Эдгээр утаснуудыг найзууддаа өгөх гэж авч явсан” хэмээн тайлбарласан.

Arslan.mn

Тус баримтыг үндэслэн шалгаж үзээд Буриадын гаалийн байгууллага уг үйлдлийг хууль бус хэмээн үзэж, захиргааны зөрчлийн хэрэг үүсгэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
5
wow an post
4
yay an post
sad an post
4
ouch an post
8
confuse an post
5
angry an post
8
653968
38 эможи

Huul sahiuulagch
2024-01-15 18:25
Danda buruu uildel demjsen komment ushaad hetsuu bn.ene uls chashda yaaj hugjnu.
Зочин
2024-01-15 14:06
Utas baisan yuch bai huuli bus l bl huuli bus bitgii davruulaad bai
И
2024-01-14 23:19
Оросууд л сүр бардуулж байгаа юм
Зочин
2024-01-14 22:33
Технологийн эрин амьдарч бгаагаа мэддэгүй улс юмаа. Бандаашанд чинь хэдэн бөөс бгааг тоолоод гаргачихаар болсон үед ийм балай юм хийж байх гэж. Тэр машины дугуйнд чоно нууж Эрээнд баригдсан эргүү байна. Яана да энэ хэдэн малнуудаа
Зочин
2024-01-14 20:49
Дандаа хулгайд алдсан утаснууд карманы хулгайч нарын арга нарыссан хулгайлаад орос руу гаргаж зардаг болсон
Нямсүрэн Чинбат
2024-01-14 09:43
Монголын баялагаа ухуулж зарж бгаа нь баригдахгүй байдаг гадны хийсэн юм дамжуулж зарж энгийн иргэн ашиг олж болдоггүй яацарсан нийгэм яаж харласан улс ийм байдаг бна аа.....
Аnd
2024-01-14 09:15
Хогын гаруудшдээ оросууд хилээр бакалч гаргадгүй битгий юм авж бай өлөн орсоос
Зочин
2024-01-13 19:36
Буриадууд орос юм үзээгүй комминизм хэвээрээ.
Зочин
2024-01-13 14:45
Bolij vz gargaal biz
Зочин
2024-01-13 11:32
Нэг муу утасыг яахав дэ сүртэй юм олж илэрүүлж дэ тэр машины дугуйнд нуусан чоныг илэрүүлж чадаагүй байж , сүр бадаруулж байх юм
keyboard_arrow_up