ЦЕГ: 13 настай охины утсыг дээрэмдээд зугтсан 24 настай эрэгтэйг олж тогтоон шалгаж байна

2024 оны 1 сарын 12

Arslan.mn

Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 14 цагийн үед “Хүүхдийн гар утас булаагаад зугтлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 13 настай, эмэгтэй хүүхдийн “SAMSUNG A-6” гар утсыг 24 настай эрэгтэй Д нь дээрэмдээд зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоон шалгалтын ажиллагааг явуулж байна.

Иргэд Та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтыг дээшлүүлж, болзошгүй эрсдэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэхийг, энэ төрлийн гэмт санаа бодол агуулсан иргэн Танд зөвлөхөд энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд зааснаар "Дээрэмдэх" гэмт хэрэг бөгөөд 12 жил хүртэлх хорих ялтай хүнд гэмт хэрэг болохыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: ЦЕГ

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653967
0 эможи

Ард
2024-01-12 13:36
Зөв наад хуулиааа энэ авилгач өлөн том жижиг монголын хөгжил иргэдиин боломжииг хулгаалагсад бас өгдөг болмоор юм юун нэг утас нэг үхэр хэдэн саяаар нь тоносоор л хатуу ялтай болжээж монгол хөгжинө
keyboard_arrow_up