Үндэсний бөхийн дугуйланг үнэ төлбөргүй явуулна

2024 оны 1 сарын 11

Arslan.mn

Хүүхэд багачуудын дунд монгол бөхийн хөгжлийг дэмжих, залгамж үеийг бэлтгэх зорилгын хүрээнд Монгол Бөхийн Өргөөний их танхимд үндэсний болон самбо бөхийн дугуйланг үнэ төлбөргүй хичээллүүлэхээр болжээ.

Энэ тухай хамтран ажиллах санамж бичгийг Биеийн Тамир, Спортын Улсын Хорооны/БТСУХ/ дарга О.Баттулга, Монголын Хүүхдийн Ордны захирал Б.Цэнгэлмаа, МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав нар байгуулжээ.

Нийслэлийн 2021-2025 оны үндсэн чиглэлийн хүрээнд орчин үеийн спортын олон улсын стандартад нийцсэн усан бассейн, жүдо, үндэсний бөх, чөлөөт бөх, таеквондо, ширээний теннис, сагсан бөмбөг, волейбол, бадминтон, иог, уран гимнастик, уран нугаралт зэрэг сургалт мэргэжлийн таатай орчныг бүрдүүлэхээр олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор барихаар төлөвлөжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653954
1 эможи

keyboard_arrow_up