“Нүүрсний хулгай“-н сонсголын тайланг хэлэлцжээ

2024 оны 1 сарын 11

Arslan.mn

Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны хуралдаан өнөөдөр (2024.01.10) 14 цаг 50 минутад эхэллээ.

Энэ өдрийн хуралдааны эхэнд Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын тайлан болон Түр хорооны санал дүгнэлт, тайлангийн мөрөөр авах арга хэмжээний тогтоолын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэхээр тогтов.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт “Түр хороо сонсголоор цуглуулж шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хаалттай хуралдаж тайлан болон санал, дүгнэлт гаргана.” гэж заасны дагуу хаалттай хуралдаж, Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын тайланг хэлэлцсэн юм.

Сонсголын тайлангийн дараа Түр хорооны хуралдааныг нээлттэй горимд шилжүүлэн “Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооноос “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа, бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтад хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653944
0 эможи

ЗОЧИН
2024-01-11 14:09
МАН АН ХОЁР НҮҮРСНИЙ СОНСОГОЛ ЁСТОЙ ГӨЛӨГ ТӨӨРҮҮЛЭВ БОЛСОН ӨНӨӨДӨР НҮҮРСНИЙ ХЭРГЭЭР ЯМАРЧ САЙД ДАРГА УИХ ЯЛЛАГДААГҮЙ БАЙНА ЖИНХЭНЭ НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ МАФ СҮ БАТБОЛД Д БАТЭРДЭНЭ АЮУРСАЙХАН НАР ШҮҮ ДЭЭ БАС ШОРОНГИЙН ХУЛГАЙЧ ЖАРГАЛТУЛГЫН ЭРДЭНЭБАТ БАЙНА
keyboard_arrow_up