Онгоцонд зорчиж явсан иргэдийн гар тээшнээс хулгай хийсэн БНХАУ-ын иргэнд 1.8 жилийн тэнсэн харгалзах ял оноолоо

2024 оны 1 сарын 10

Arslan.mn

Онгоцонд зорчиж явсан хүмүүсийн эд хөрөнгийг хулгайлсан БНХАУ-ын иргэнд холбогдох хэрэгт Тээврийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн, шүүхээр шийдвэрлүүлжээ.

Тодруулбал, Улаанбаатар-Хонгконг чиглэлийн агаарын хөлгөөр зорчиж явсан Монгол Улсын иргэдийн гар тээшнээс бугуйн цаг, бэлэн мөнгө зэрэг эд зүйлсийг хулгайлж 45 сая орчим төгрөгийн хохирол учруулсан БНХАУ-ын иргэн Ш.Ж-д холбогдох хэргийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 /Хулгайлах/-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 8 сарын хугацаагаар тэнссэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
653929
1 эможи

keyboard_arrow_up