Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргаснаас үүдэн 7 настай хүүхэд амиа алджээ

2024 оны 1 сарын 10

Arslan.mn

Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 цагийн үед “Сэлэнгэ аймгийн Баянгол сумд зам тээврийн осол гарч, хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл ирүүлсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 46 настай, эрэгтэй М нь Porter маркийн автомашиныг жолоодож яваад онхолдсоны улмаас тус машинд зорчиж байсан 7 настай, эмэгтэй хүүхэд нас барсан маш харамсалтай хэрэг бүртгэгджээ.

Урьдчилсан байдлаар жолооч М нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоод байна.

Иймд жолооч Та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг онцгойлон анхааруулж байна

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
6
653916
8 эможи

keyboard_arrow_up