Нийтийн тээврийн автобусаар том хүн 1,000, хүүхэд 500 төгрөгөөр зорчдог болох нь
2024 оны 1 сарын 09
Нийтийн тээврээр зорчих тарифыг шинэчилнэ. Нэг хүн өдөрт нэг л удаа мөнгө төлөөд дөрвөн удаа зорчих тогтолцоотой болно хэмээн Хотын дарга Х.Нямбаатар мэдээлж байв. Уг журмын төслийг өнөөдөр/2024.01.09/ болсон НЗД-ын хуралдаанд танилцуулжээ.
Уг зохицуулалтыг тодруулбал автобусны тасалбарыг ₮1,000 болгож, өдөрт дөрвөн удаа зорчих эрхтэй байх нь.
Хөнгөлөлттэй зорчдог иргэдийн картыг сард ₮30,000-аар цэнэглэнэ.
Харин хүүхэд зорчих тариф ₮500 байх бөгөөд сард 15,000 төгрөгөөр цэнэглэнэ. Дараагийн цэнэглэлтээс өмнө дуусвал иргэд өөрсдөө төлбөрөө төлөх журмын төслийг НИТХ-аар эцэслэн шийдэхээр болжээ.
НИТХ-ын төлөөлөгчдийн хуралдаан энэ сарын 15-нд болох юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
653909
1 эможи
Зочин
2024-01-09 22:47
ингэхээр хэн автобусанд суух вэ дээ хүүхдээс мөнгө авна гэнээ. Настнууд хоногийн хоолоо яая хүмүүс сар бүр 30000 аар цэнэглэнэ гэнээ
Зочин
2024-01-09 17:34
Ёоооох хүүхдээр яах вэ хүүхдээр бүү төлбөр төлүүлдээ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс