Хотын дарга асан Д.Сумъяабазар НОГООН АВТОБУСНЫ хэргээс мултарч үлджээ
АТГ-аас "Ногоон автобус"-ны хэрэгт 26 хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Эл хэрэгт УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр буруутгаж, яллагдагчаар татаад байгаа талаар өмнө бид мэдээлсэн.
Эргэн сануулахад, Ж.Сүхбаатарыг худалдан авалтын төсвийг суулгахад “онцгой” нөлөө үзүүлсэн байж болзошгүй хэмээн яллагдагчаар татах саналыг АТГаас прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Учир нь 2023 оны улсын төсөвт Ж.Сүхбаатарт 339 тэрбум 743 сая төгрөгийг УИХ-аас баталж өгсөн. Тэрбээр энэ мөнгөнийхөө 318 тэрбумаар нь “Ногоон автобус”-г сонгон шалгаруулалтгүйгээр авсан байна.
Тэгвэл уг хэрэгт холбогдоод байсан Д.Сумъяабазар мултарч үлдэв. Түүнийг хэрэгт холбогдолгүй, түүний үйлдэл гэмт хэргийн шинжгүй болох нь тогтоогдсон хэмээн АТГ-аас мэдээлсэн юм.
"Ногоон автобус"-ны хэргээр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нарын 27 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, гэм буруутай эсэхийг нь дэслэхэд бэлэн болжээ.
"Ногоон автобус"-ны хэрэгт нийт 27 хүнийг яллагдагчаар татсан бөгөөд УИХ-ын гишүүн нэг, нийтийн албан тушаалтан 18, гадаадын иргэн дөрөв, аж ахуйн нэгж дөрөв байгаа аж.