ТОРГОНО БАС ДАХИН ТОРГОНО

2024 оны 1 сарын 09

Arslan.mn

Сүүлийн үед эх баригч нарын ярьдаг ганц зүйл нь ингэвэл торгоно, тэгвэл торгоно, ерөөсөө л торгоно гэх болж. Хөрөнгөтэй байсныхаа горыг амсаж, машинаараа явбал торгодог болсон. Гэтэл одоо хувийн унаагаар такси үйлчилгээнд явбал торгодог болно гэнэ. 

Энэ оны аравдугаар сарын 14-ний өдрөөс эхэлж такси үйлчилгээ үзүүлэх иргэд болон ААН-үүд хууль заасны дагуу тусгай зөвшөөрөл авдаг болох аж. Тусгай зөвшөөрлийн төлбөр 3-10 сая төгрөг байна. Хэрэв тусгай зөвшөөрөлгүйгээр такси үйлчилгээ эрхэлсэн тохиолдолд иргэнийг 5,000,000 төгрөг, ААН-ийг 50,000,000 төгрөгөөр торгох хуулийн зохицуулалт үйлчлэх юм гэнэ. 

Өнөөдөр автобус нь ирэхгүй, ирсэн ч багтаж шингэж чадалгүй буудал дээр гар, хөлөө хайруулан хүлээж зогсдог. Энэ хүнд хэцүү нөхцлийг дарга нар ямар мэдэх биш. Тэд өөрсдийнхөө эрх ашигт зориулан энэ мэт амьдралд буухгүй шийдвэр гаргаж байна. 

Түүнээс гадна такси үйлчилгээнд явж амьдралаа залгуулж буй олон иргэн бий. Тэднийг ийнхүү энэ салбараас арчих нь хэнд ашигтай вэ??? 

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдлөгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулиар такси үйлчилгээ эрхлэгчдэд дараах шаардлагыг тавих аж. Үүнд,

6.1.Зөвшөөрлийн тухай хуулийн[8] 8.1 дүгээр зүйлийн 5.12-т заасны дагуу хуулийн этгээд такси үйлчилгээ эрхэлж болно.

6.2.Такси үйлчилгээ эрхлэхэд Автотээврийн тухай хуулийн 15.9, 15.10-т заасан нөхцөл, шаардлагыг хангасан байна.

6.3.Такси үйлчилгээг зорчигч тээвэрлэх дүрэм болон холбогдох стандарт, аюулгүй байдлын шаардлагыг хангасан тээвэрлэгчээр гүйцэтгүүлнэ.

6.4.Нийслэлийн тээврийн асуудал хариуцсан байгууллага такси үйлчилгээнд хяналт тавина зэргийг тусгажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
653897
1 эможи

Зочин
2024-01-10 07:29
Такси үйлчилгээгээр амиа зогоож байна нэрээр охид, эмэгтэйчүүдийг авч яваад алахыг нь алаад, хүчирхийлэхийг нь хүчирхийлээд, дээрэмдэхийг нь дээрэмдэж байгаа биз дээ. Дэлхийн хаана ч байхгүй энэ заваан асуудлыг болиулах хэрэгтэй
Зочин
2024-01-10 07:27
зөв хувийн такси гэж дэлхийн хаана ч байхгүй. Тэгээд ч приус унасан ...-ууд такси гэж ямар юм байдаг юм.
Зөв
2024-01-09 15:52
Муусайн малуудыг торгосон дээр солонгос шиг хатуу хуультай болсон дээр бүүр олон жилээр хорьдог болсон дээр авилгач өлөн хулгаачуудыгч гэсэн
Зочин
2024-01-09 12:50
хүн төрүүлдэг эх баригч нар хэзээ ийм эрх мэдэлтэй болчихов оо, ажилдаа дарагдсан тэр хөөрхийс хүн торгох эрх бий юу.
keyboard_arrow_up