Буриад зоны дуун цэнгүүнд дуучин А.Хишигдалайг урина

2024 оны 1 сарын 08

Arslan.mn

"Хадын оройгоор" дуутай холбоотойгоор буриад зоны төлөөлөл өнөөдөр /2024.01.08/ мэдээлэл хийлээ.


Энэ талаар Ц.Отгонсүрэн "Буриад үндэстэн, ястны "Алтаргана" дуун цэнгүүнээ угтаж, 2024 оны нэгдүгээр сарын 23, 24-нд зохион байгуулах гэж байна. Бидний өвөг дээдсийг их хэлмэгдлийн хар шуурга дайран өнгөрсөн. Залуу үеийнхэн маань өв соёлоо хөгжүүлж, уламжилж авч явах шаардлагатай байна. "Хадын оройгоор" дуун дээр маш их эмзэглэсэн. Буриад ястангууд өөрсдийн гэсэн өв уламжлалтай. Өв уламжлал гэдэг ариун нандин юм. Хүмүүсээ бид чинь өөрийн гэсэн өв соёлтой ард түмэн. Дэлхийн гурван их гүрэнд тасарсан яс, үсэрсэн цустай ард түмэн. Энэ болгоныгоо байнга яриад байдаггүй. Залуу дуучнаа энэ дуун цэнгүүндээ урина. Би нэр цохож хэлэхгүй ээ.

Ямар ч хүн энэ дууг дуулах боломжтой. Тэр дууг сонсохоод нүдэнд нулимс зангираад л ирдэг. Сүүлд "Мойлхон" уран сайхны киног хийж, "Хатариш" дууг маш сайхан дуулсан байдаг. Буриадын өв соёлоо ярьж хэлэхгүй бол мартагдах нь байна шүү. Миний бие өв соёлоо тээж яваа хүн учраас үндэсний дархлаа, бахархал учраас хамаг монголчууд төдийгүй даян дэлхий маань амар тайван байх болтугай гэж ерөөе" гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
1
653864
8 эможи

Нархан
2024-01-09 10:33
Зөв халхчууд бүр оодрох доромжлох шинжтэй
keyboard_arrow_up