НД-ын шимтгэл төлөгч нас барвал түүний олон жил хамт амьдарсан эхнэр, нөхрийн тэтгэврийн хэмжээг “нэмэгдүүлнэ“

2024 оны 1 сарын 08

Arslan.mn

Өнөөдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа 2024 оноос хэрэгжин эхэлж буй "Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл"-ийн гол агуулгын талаар мэдээлэл өглөө. 

Энэ үеэр ХНХ-ын сайд Х.Булгантуяа хэлсэн үгэндээ "Бид иргэдийн хөдөлмөрлөх болон түүнтэй холбоотой нийгмийн хамгааллын эрхийн баталгааг хангах үүднээс 1995 оноос хойш даатгуулагч бүр хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тодорхой хувь хэмжээгээр шимтгэл төлж, сан бүрдүүлж, түүнээсээ тэтгэвэр авах нийгмийн даатгалын тогтолцоог бүрдүүлсэн. 

2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дараагийн том тогтолцоонд шилжээд байна. 

Тэтгэврийн дундаж хэмжээ 2016 онд 310,7 мянган төгрөг байсан бол 2023 оны 10 дугаар сарын байдлаар тэтгэврийн дундаж хэмжээ 687,000 төгрөг болж нэмэгдээд байна. 2024 онд дунджаар 10 орчим хувиар нэмэгдүүлнэ. 

Тэтгэврийн зөрүүг ойртуулна гэхээр хүмүүс их бага тэтгэвэр авдаг хүмүүсийн тэтгэврийг хооронд нь нэмээд дундуур нь тэтгэвэр олгоно гэж ойлгоод байдаг. Хүн болгоны цалин ялгаатай байдагтай адил хүн болгоны тэтгэвэр ялгаатай. Тухайн хүн тухайн цаг үед ямар цалинтай, хичнээн жил, ямар нөхцөлд ажилласнаас тэтгэврийг тооцдог. НД-ын багц хуулинд 30 гаруй удаагийн нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. 

Иргэдийн зүгээс олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, төлсөн шимтгэлтэйгээ уялдуулан тэтгэвэр авах, тэтгэврийг өвлүүлэх зэрэг олон саналыг дэвшүүлдэг байсан. Тиймээс манай яаманд 2005 оноос хойш ажлын хэсэг гарч байсан бөгөөд үүнээс хойш ажилласаар байгаад 2023 оны 07 дугаар сарын 01-нээс нийгмийн даатгалын багц хуулийг шинэчилж чадсан. 

Шимтгэл төлж байгаа би өөрийнхөө нэрийн дансан дээр хэр их хуримтлал үүсгэсэн байна түүнийгээ тухайн үед Монгол хүн хэдэн нас наслахаар байна түүнд нь тооцож олгохоор болсон. 

Өнөөдөр хуулиндаа нийгмийн даатгалыг 10 жил төлж байж хувь тэнцүүлсэн тэтгэвэр, 20 жил төлж байж бүрэн тэтгэвэр авдаг. Харин хугацаа нь хүрэхгүй бол халамжийн тэтгэвэр буюу 325,000 төгрөгийг авдаг. 

Бид тэтгэврийн даатгалын хийсвэр бичилтийг мөнгөжүүлж эхэлж байна. Тэтгэврийн даатгалд хуримтлагдаж буй 17 хувиас 2 хувийг нь мөнгөжүүлж эхэлж байна. Яваандаа эдийн засаг сайжрахаас мөнгөжүүлэх хэмжээ нэмэгдэнэ. Шимтгэл төлж байгаад нас барах тохиолдолд өвлүүлэх тогтолцоог бий болгож байна. Мөн олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх томоохон өөрчлөлтийг хийсэн. Хувийн тэтгэврийн сангийн хууль яг одоо УИХ дээр хэлэлцэгдээд хувийн тэтгэврийн сангаасаа давхар бас улсын тэтгэврийн сангаас тэтгэвэр авах бололцоо нээгдэж байна. 

Мөн нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нас барвал түүний олон жил хамт амьдарсан эхнэр, нөхрийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлдэг байна. Тэтгэврийг жил болгон нэмж, итгэлцүүрийг жил бүр тогтоох, НД-ийн шимтгэлийн нөхөн төлөлтийг хорих зэрэг олон асуудлыг энэ хуулиар зохицуулсан" гэдгийг онцоллоо. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
4
ouch an post
1
confuse an post
angry an post
4
653863
22 эможи

Зочин
2024-01-12 01:39
Нөхөр маань 40 гаруй жил улсад ажилчихаад тэтгэвэрт гараад өнгөрсөн онд нас барьсан бид 2 50 жил хамт амьдарсан гэр бүлийн баталгаатай гэтэл 2024 оноос хойш нас барьсан гэр бүлийн нэгэнд нь өгнө гэсэн байх юм аа энэ арай л дэндүү юм 24 оноос өмнөх нь яаах болж байна аа
Зочин
2024-01-12 01:37
НДШ ӨНДӨР ТӨЛӨХ ШААРДЛАГАГҮЙ БОЛЖ...АЯНДАА ОЙРОЛЦОО БОЛОХ...ИХ ТӨЛӨЛТӨӨ ХУРИМТЛАЛ БОЛГОХ ӨГӨӨЖ..БИШ ҮҮ...
зочин
2024-01-11 19:37
тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд эхнэр нөхөр аль үлдсэнд нь. нэмнэ гэсэн заалтаа2024оноос гэж. ялгаж хөгшчүүдээ доромжилж. яаж чадаж байнаа тэтгэвэр авагч нөхөр эхнэрийн аль нэгнь насбарсан тохиолдолд тэтгэвэр нэмнэ гэсэн заалтаа 2024оноос гэж хөгшчүүлээ ялгаварлан гадуурхаж яаж доромжилж чадаж байнаа
Irgen
2024-01-11 16:53
7jiliig 5bolgono arai hulhi ym hiih ymaa.38jil ajilsan nadad 20.0nemegdsen bhin.niigmin daatgalaa tultal n tolchood tetgeweree huleej bsn hun burhanii orondoo ochson bol hezee nas barsaniig n hargalzahgui uldsen hund n nemej ogoghod yafah bna
Тэтгэвэр авагч
2024-01-11 14:41
Хувьлаж нэмсээр байгаад хөгшчүүл нь хүртэл арай хэтэрхий ялгаатай тэтгэвэр авдаг боллоо.. Дараалсан 5 жилийг 1990 оноос бод! Яагаад 2019 оноос бодож байгаа юм бэ, Пүрэвдорж гишүүнээ!!!!!!!!!!! Зальдахаа одоо больж үз!!!!!! Одоо хувьчилж нэмэхээ боль!!!! Цалингийн доод хэмжээний тэдэн хувиар гэж бүгдийг нь ижил тэгш нэмж бай!!!!!!!
Зочин
2024-01-09 23:44
Үр хүүхэдүүд нь өвлүүлбэл бодит ажил болно шүү дээ УИХ ын гишүүдээ
Зочин
2024-01-09 22:30
үр хүүхдэдээ өвлүүлэхээр байна.
Зочин
2024-01-09 18:23
Vr hvhed n asarj bga da hogshiin hvn asarsan hvn ajilch hiij boldgvii amidarlaach bdoj boldgvii hetsvv yum bnaa
Зочин
2024-01-09 15:55
Бодитоор 687 к болгомоор л байна шүү
Отгоо
2024-01-09 15:21
Насаараа ажилаад өнөөдөр эм тангаа авч чадахгүй тэтэгэвэр нэмсэн нэртэй өнөөдрийн хоол хүнсээ авч чадахгүй дундаж 680 гэнэ энэ мөнгөөр юу авна гэж сайрхаад бга юм их хурлын гишүүд өдөртөө уудаг кофeны мөнгө өдар болгон бүх юм өдрөөр нэмэгдэж байхад юу нэмсэн гээд бга юм
Зочин
2024-01-09 13:06
Улны тэтгэвэр 550 мянга авдаг ахмадууд бид 100 мянга нэмсэн ч МАН д саналаа өгөхгүй гэж шийдлээ
Зочин
2024-01-09 13:03
Эрх баригчид минь МАН минь бүрэн тэтгэвэрийн доод хэмжээг ядаж 800 мянга болгоод дараа нь тэр тэтгэвэрийн нэмэгдэлээ яриачээ
Зочин
2024-01-09 07:32
Нийгмийн даатгал төлөгч нас барсан тохиолдолд Эхнэр, нөхөр аль үлдсэний тэтгэврийг нэмнэ гэсэн заалт 2024 оноос хойш нас барсан нд төлөгчид хамаарах юм уу? Тодорхой болгоочээ!!!
Иргэн
2024-01-08 23:59
Тэтгэвэр өвлүүлэх журам хэзээ гарах вэ
Иргэн
2024-01-08 20:05
Үр хүүхджд нь өгөөчээ! Эхнэр нөхөр нь бас нас барчихсан байдаг!’
Зочин
2024-01-08 13:15
Үр хүүхдэд нь өвлүүлээчээ эхнэр нөхөр нь өнгөрөөд дахин амьдрал зохиогоогүй өчнөөн хүмүүс байна тэд яах ёстой юм бэ. Тэрнээс үр хүүхэддээ өвлүүлсэн хамаагүй дээр шүүдээ үртэл үр харам гэж
Зочин
2024-01-08 12:25
Энэ зохицуулалт чинь хэрэгжиж эхэлсэн үү. Ямар бичиг баримт шаардах бол.
keyboard_arrow_up