Архангай аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
							 2024 оны 1 сарын 08						
						
					
Архангай аймгийн Ихтамир сумаас баруун урд зүгт 73 км зайд нэгдүгээр сарын 08-ны өдрийн 00:25:21 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон гэдгийг ОБЕГ-аас мэдээллээ.
Газар хөдлөлтийн шинж тэмдгүүд:
- Байшин донслон хөдлөх
 - Чийдэнгийн бүрхүүл болон өлгөөтэй эд зүйлс савах
 - Шилэн сав суулга харших, дуугарах, хагарч буй шилний чимээ гарах
 - Хүнгэнэсэн дуу ойртох
 
Хэрвээ ийм шинж тэмдэг мэдрэгдвэл нэн түрүүнд байшин барилгыг яаралтай орхих, хүмүүсийг гадагш хурдан гаргах эсвэл тасалгааны аюулгүй байрыг эзлэх хэрэгтэй.
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
								
								
								
								
								
1
							
								
								
								
								653853
								
								
							1 эможи
						ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
