Улаанбаатарын “УРАН ГУЛГАГЧИД“

2024 оны 1 сарын 08

Arslan.mn

Бидний Монголчууд ямар ч спортын төрлөөр хичээллэсэн үргэлж хичээнгүй байж, дэлхийд тэргүүлэгч болж чаддаг. Харин Уран гулгалтын спорт л хөгжихөд бэрх тул бид тултал нь хичээллэхэд бэрхшээлтэй гэж хэлж болно. 

Тэгэхдээ бид спортын тэр дундаа уран гулгалтын шинэ төрлийг Улаанбаатартаа нэвтрүүллээ. Ийм төрлийн уралдаан болвол олон ч иргэд амжилтанд хүрэхээр байна. Учир юу вэ гэвэл Улаанбаатар тэр чигтээ мөсөн коток болж, Улаанбаатарчууд бүгд шахуу ур чадвараараа өрсөлдөж байна.

Шинэ спортын төрөл нь явган болон автомашины гэсэн хоёр төрөлтэй. Тэр хоёр төрлөөр ямар нэгэн аварга шалгаруулахгүй ч иргэд өдөр бүр шалгаруулалтад орж буй мэт л хичээсээр... Хэн нэгнийг дайрчихгүй юмсан, хэн нэгний машиныг очоод мөргөчихгүй юмсан, өрөнд орчихгүй юмсан, халтирч унаад хамаг ясаа тараачихгүй юмсан гэсэн хүсэлтэй л нэг газраас нөгөө газрыг зорьж байна. 

2023 онд Улаанбаатар хотын автозамын халтиргааг багасгахын тулд давсны оронд хужир цацаж, иргэд бөөн уур уцаар болж билээ. Тэгвэл өнөөдөр хужир ч болтугай цацаад өгөөсэй л гэж бодож сууна. Ингэтлээ "миа" зүйл бодтол нь амьдруулах ч гэж дээ... 

Х.Нямбаатарыг хотын дарга болох үед иргэдэд тодорхой хэмжээний хүлээлт байв. Засгийн Газрын бүхий л ажлын хэсгийг ахалдаг шигээ зүтгэж магадгүй, ногоон автобусны хулгай луйврыг ядаж илчилчих байх, Д.Сумъяабазараас арай дээр ажиллачих болов уу?, хужир цацахгүй байх, иргэдтэйгээ тулж ажиллах байх гэсэн хүлээлттэй байсан. Харамсалтай нь өнөөдөр Х.Нямбаатар ард, иргэдтэйгээ хэрэлдэхээс илүү гарахгүй байна. Улаанбаатар удирдлаггүй мэт л байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
653852
1 эможи

Зочин
2024-01-08 14:03
мөсөн замын уралдаанд хаанаас хэн ч орсон байр ээзлэнэ
keyboard_arrow_up