“1 жуулчинд -1 хонь” хөтөлбөр хэрэгжиж, эхний жуулчид хоньтой болжээ
Булган аймагт 2024 оны анхны БНСУ-ын зургаан аялагч жуулчид хүрэлцэн ирж, Булган сумын 2-р багийн малчин Бавуудоржийн Цогтгэрэлийн хот айлаар зочиллоо.
Нутгийн малчид алс холоос хоньтой болохоор Монгол орныг зорин ирсэн 6 жуулчинд тус бүр хундан цагаан эм хонийг бэлэглэн өглөө.
Хоньтой болсон жуулчид маань хүсвэл хонио гарган төхөөрөх, эсвэл хот айлдаа үлдээн өвс тэжээлээр нь ханган тэжээж, өсөн үржихийг нь бэлэн үүссэн “1 жуулчинд-1 хонь” аппликэйшнээр тогтмол харах боломжтой орчин үеийн цахим харилцааг малчидтай үүсгэлээ.
“Нэг жуулчинд нэг хонь” хөтөлбөрийн хүрээнд ийнхүү эхний жуулчид хоньтой боллоо. Мөн 100 гаруй сая дагагчтай 4 инфлюенсер Монголын өвлийн аялал жуулчлалыг дэлхийд сурталчилахаар Булган аймагт хүрэлцэн ирнэ. Тэд энэ сарын 9-нд Улаанбаатар хотод бууна.