АНХААР: Хуурамч 35 фейсбүүк хаягаар хүүхдийг садар самуунд уруу татаж, хүчиндсэн этгээдэд 20 жилийн ял оноожээ
Фейсбүүкийн хуурамч аккаунтыг ашиглан гэмт хэрэг үйлдэгдэх тохиолдол нь жил ирэх тусам нэмэгдсээр байна. Тодруулбал, Монгол Улсад сүүлийн таван жилд 23,000 гэмт хэргийг фейсбүүк дэх хуурамч хаягны цаанаас үйлджээ.
Хуурамч хаяг ашиглан цахим орчинд зээл олгоно, романс буюу хайр дурлалын залилан, бага насны хүүхдийн нүцгэн зураг бичлэгийг нь авах, бэлгийн мөлжлөгт оруулах, зураг бичлэгээр дарамтлан мөнгө нэхэх, хүчиндэх, хүүхдийг садар самуунд уруу татах, хүүхэд оролцуулсан секс контент тараах, амиа хорлоход нь нөлөөлөх, бусдын нэр төрд халдах зэрэг хэргүүдийг голчлон үйлддэг аж.
Улмаар дээрх хэргүүд жил бүр 5-18 дахин өссөөр байгааг албаныхан мэдээллэж байв.
Тухайлбал, хуурамч 35 фейсбүүк хаяг ашиглан насанд хүрээгүй хүүхдийн нүцгэн зураг бичлэгийг нь авч дарамтлан, улмаар хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн Ш.А нь шүүхээс 20 жилийн ял оноожээ.
Монгол Улсад цахим орчинд насанд хүрээгүй хүүхдүүд цахим орчин дахь хэрэглээ маш өндөр байгааг албаныхан хэлдэг. Иймд дээрх гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд олон улсад төдийгүй Мета нь IP6 систем рүү шилжсэн байна. Гэтэл манай улс интернэт хэрэглээнднэ хяналт тавьж чаддаггүй. Хэн дуртай нь интернэтийг гэмт хэргээ үйлдэх орчноо болгож байна. Үүнийг цэгцлэх цаг болжээ !!