ШУУРХАЙ: 326-р ангид амиа алдсан цэргийн задлангийн дүгнэлт гарч, ар гэрийнхэнд нь танилцуулжээ

2024 оны 1 сарын 05

Arslan.mn

Өнгөгрсөн арваннэгдүгээр сарын 13-нд Био комбинатад байрлах ЗХ-ний 0326 дугаар ангид алба хаахаар ердөө 20 гаруй хоногийн өмнө очсон 21 настай залуу "шалтгаан тодорхойгүй байдлаар" амиа алдсан харамсалтай хэрэг гарч, олон нийтийг цочроогоод байсан.

Албаныхны тайлбарлаж байгаагаар байлдагч Д нь зүв зүгээр унтаад өглөө нь сэрээгүй гэх. Задлан шинжилгээний дүгнэлт гарахаар бүх зүйл тодорхой болно гэдгийг албаныхан тайлбарлаж байсан.

Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээллээр, 326-р ангид амиа алдсан цэргийн шүүх шинжилгээний дүгнэлт гарчээ.

Харин албан бус эх сурвалжийн мэдээллээр,  тухайн цэргийн алба хаагч гадны нөлөөгүй нас барсан гэж шүүх шинжилгээний дүгнэлт гарсан гэх  мэдээлэл бий.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, " Шүүх шинжилгээний  дүгнэлт гарсан нь үнэн. Оны өмнө гарч, өнгөрсөн долоо хоногт ар гэрийнхэнд нь танилцуулсан. Хэрэг шалгагдаж, мөрдөн шалгалт дуусаагүй учир илүү мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн хариулт өглөө.

Харин хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтэст  үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Талийгаачийн аав хүүгийнхээ төлөө хөлөө хүрэх газар тултал явна хэмээн мэдэгдэж байсан юм.

Arslan.mnБид энэ талаар тодруулж байгаа бөгөөд эргэн мэдээлэх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
2
confuse an post
3
angry an post
5
653802
20 эможи

О
2024-01-06 17:43
Одоо тэгээд хариу нь гарчихсан гадны нөлөөгүй гээд гарчихсын бол тэгээд одоо юуг нь нуугаад нууцлаад байдгийн бэ.энэ цэрэг ийм ийм архаг хууч өвчтэй гэж худлаа хэлэв дээ үзлэгээр эрүүл болоол цэрэгт тэнцсэн байлгүй
keyboard_arrow_up