Барилгын хөгжлийн төвийн дэд дарга асан М.Ибрай Баян-Өлгий аймгийн МАН-ын хорооны дарга боллоо
2024 оны 1 сарын 04
Баян-Өлгий аймгийн МАН-ын хорооны даргын сонгууль өнгөрөгч сарын 21-25-ны өдрүүдэд болж, гурван нэр дэвшигч өрсөлдсөнөөс Барилгын хөгжлийн төвийн дэд дарга асан М.Ибрай ялалт байгуулжээ.
МАН-ын өндөр боловсролтой боловсон хүчний нэгд зүй ёсоор тооцогдох тэрбээр Барилга хот байгуулалтын яамны Гадаад бодлогыг зангидаж явснаас гадна Монголын Хөрөнгийн бирж, Барилгын хөгжлийн төвийн дэд даргаар ажиллаж байсан туршлагатай аж.
Тэгвэл өнөө жил УИХ болон Орон нутгийн сонгуульд Баян-Өлгий аймгийнхаа МАН-ын хороог удирдаж оролцохоор болж, намын тамгаа атгажээ. МАН-аас Үндэсний цөөнхөө тэргүүлэн оролцох итгэл хүлээсэн Баян-Өлгий аймгийн МАН-ын хорооны шинэ дарга М.Ибрай танд ажлын амжилт хүсье.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
653786
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс