Т.Сүхболд: 2023 онд цахим гэмт хэргийн илрүүлэлтийг 53.4 хувьд хүргэсэн

2024 оны 1 сарын 04

Arslan.mn

Цахим орчин дахь гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж байгаа талаар Цадаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд  мэдээлэл өглөө.

Тэрээр "Цахим орчинд худал мэдээлэл тараасан, хуурамч хаяг ажиллуулсан гэмт хэргийн 99.9 хувийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Бусад байгууллага үндэсний аюулгүй байдалтай холбоотой кибер халдлага зэрэг хэргийг нь шалгаж байгаа. Хуурамч хаягтай холбоотой асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж илрүүлж байгаа. Бид 2023 онд цахим гэмт хэргийн илрүүлэлтийг 53.4 хувьд хүргэсэн. Энэ ажлыг илүү үр дүнтэй болгох ганцхан л арга бий. Энэ бол үйлчилгээ үзүүлж байгаа сувгууд дээр нь хяналт тавих. Цагдаагийн байгууллагад хэн нэгний цахим хаягийг хаах эрх байхгүй.

Цагдаагийн байгууллагад цахим гэмт хэрэгтэй тэмцэх техникийн болон шаардлагатай мэргэжилтнүүдийн хүрэлцээ муу байгаа. Гэхдээ бид чадлаараа тэмцэж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653777
1 эможи

ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up