Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 14 сая төгрөгөөр торгож, 3 жил хорих ял шийтгэнэ

2024 оны 1 сарын 03

Arslan.mn

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд хүлээлгэх хариуцлага чангаруулах, автомашины торгуулиа хугацаандаа төлсөн тохиолдолд торгуулийг 50 хувиар хөнгөлөх болон бусад зохицуулалтын талаар ХЗДХЯ-наас мэдээлэл өглөө.

Зөрчлийн болон Эрүүгийн хуульд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол оногдуулах ялыг чангатгажээ.

Тухайлбал,

Жолооч согтуурсан үедээ машин барьсан эхний удаад жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 400,000 төгрөгөөр торгоно. Эсвэл 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулахаар Зөрчлийн хуульд өөрчлөлт орлоо.

Харин тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ дахин машин барьсан, шалгуулахаас зайлсхийсэн бол эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Энэ тохиолдолд 1-3 жилээр жолоодох эрхийг хасах, 2.7-14 сая хүртэл төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 6 сараас 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жилийн хугацаагаар хорих ял оноохоор болж байна.

Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдээд хохирогчид хүндэвтэр гэмтэл учруулсан бол жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хасах, 2.7-14 сая хүртэл төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 6 сараас 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулна.

Зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээ таван сараар, дээд хэмжээ хоёр жилээр нэмэгдэж байна.

Согтуурсан, мансуурсан, жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол жолоодох эрхийг 3-5 жил хасах, зорчих эрхийг 1-3 жилээр хязгаарлах, эсвэл 1-3 жилээр хорих ял оногдуулахаар Эрүүгийн хуульд өөрчлөлт боллоо.

Хүний амь нас хохироосон бол жолоодох эрхийг 5-8 жил хасах, зорчих эрхийг 1-5 жилээр хязгаарлах, эсвэл 1-5 жилээр хорих ял оногдуулахаар боллоо.

Согтуурсан, мансуурсан үедээ машин жолоодож яваад хоёр ба түүнээс дээш олон хүний амь нас хохироосон бол жолоодох эрхийг 8-12 жил хасах, 2-8 жилээр хорих ял оногдуулна.

Хуулийн эдгээр өөрчлөлт нь 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
2
653756
9 эможи

Зочин
2024-01-04 21:16
Нам согтуу жолоочид ямар хамаатай юм үнэн далий новш юмаа чи. Архи байлаа гээд уух албатай юмуу МАЛНУУД ААА ЭРВААГУУД АА
Зочин
2024-01-04 21:13
Маш зөв хамгийн зөв хайран ханиа согтуу жолоочид дайруулж амь насыг нь бүрэлгүүлчихээд хуруу хан чинээ үртэйгээ хоцорчихоод өөрийн мэдэлгүй бүтэн 2 жил явж маш олон жил хүүхэдтэйгээ зовлонгийн туйлыг үзэн зүдэрч явахад дайрсан жолооч эхнэр хүүхдээ дагуулаад хүүхдийн баяр тэмдэглээд инээж баясаад хажуугаар өнгөрөх ямар хэцүү байсан гээч одоо бид 2 өөдтэй амьдарсан юмгүй үнэхээр л ёстой хэцүү байхын даа. Харин энэ шийдвэр чинь таатай санагдлаа. ХУУЛЬ ЗҮЙН САЙД ЭНХБАЯР, ЗӨВЛӨХ Д. МӨНХ-ЭРДЭНЭ ХОЁР ТУЙЛЫН БАЯРЛАЛАА. ӨЧНӨӨН ХҮНИЙ АМЬ НАСЫГ АВАР БАЙГААН ШҮҮ ЗАЛУУСАА БАЯРЛАЛАА ҮНЭХЭЭР БАЯРЛАЛАА
Ард
2024-01-03 15:52
Зөв бас нам нам дагасан өлөн авилгач хулгаачууддааа бас хатуу ял өгдөг болох хэрэгтэй тэднии гай монгол улсыг бүүр ядуу болгож байгааа
Zack
2024-01-03 13:33
zuw shiidwer zogtuu erhee hasuulsan hund murgvvleed 100k torguulaad uuruu mashinaa ymzluulj bilee
зочин
2024-01-03 11:14
энэ төрлийн зөрчлийн хуулийн зохицуулалт чангатгаж байгаад баяртай байна. гэхдээ яг үндсэн зарчим нь маш сул байна. согтуурсан мансуурсан үедээ машин жолоодож яваад хүний амь насанд хүрвэл 1-5 жил, олон хүний аминд хүрвэл 8-12 жил бол арай өөхшүүлсэн мэт харагдаж байна.
Адъяаням
2024-01-03 11:05
Хамгийн гол юм архины үйлдвэрээ бүр мөсөн хаах хэрэгтэй. Тэрнээс ч болж эолоо нар хэчнээн хүний амь хүргэсэн билээ дээ
keyboard_arrow_up